"SB picture", "Lodic film"-ийн хамтарсан бүтээл “ХӨЛТРӨГ” сэтгэхүйн драм уран сайхны кино нөгөөдөр буюу энэ сарын 08-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
Тус киноны ерөнхий найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бол киноны гол дүр Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа зэрэг олон уран бүтээлчид оролцон тоголжээ.
"Хөлтрөг" киногоор дамжуулан хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлгийг хайрлах нь хүний амьдралын хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг ухааруулах, улмаар хүн хийсэн үйлийн үрээ хэзээ нэгэн цагт амсдаг гэдгийг харуулахыг зорьжээ.
Нээлт ирэх баасан гарагийн 15:00 цагт Тэнгис, Өргөө 1, 2 кино театруудад болно.