
Манай улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас Хүүхдийн төлөө Үндэсний газартай хамтран хүүхдийн хүчирхийлэл эсрэг аяныг зохион байгуулж байгаа билээ. Тэд энэ ажлынхаа хүрээнд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээе” хэмээх дуу тун удахгүй мэндлэх гэж байна.
Үүнтэй холбоотойгоор маргааш 15.00 цагаас НҮБ-ийн төв-д энэхүү дууг дуулах рок попын одуудын уулзалт арга хэмжээ болно.
Сонирхуулахад энэхүү дууны үгийг Р.Мөнхсайхан бичиж, гитарчин Өөжгий аяыг зохиожээ.