
Түүнчлэн манай улс Олон улсын мэргэжлийн боксын холбоонд нэгдэн гарын үсэг зурах ёслолын ажиллагаа маргааш 17.00 цагт ROYAL HOUSE HOTEL хүлээн авалтын танхимд болох гэж байна.
IBF буюу Олон Улсын мэргэжлийн боксын холбоо нь анх 1976 оны 9-р сард АНУ-д "АНУ-ын боксын холбоо" / United States Boxing Association (USBA)/ нэртэйгээр байгуулагдсан ба 1984 онд холбооны нэрийг өөрчлөх санаа гарч одоогийн хэрэглэж байгаа IBF буюу ОУ-ын боксын холбоо гэсэн нэршилтэй болсон. IBF нь дэлхийн мэргэжлийн боксын 4 том холбооны нэг юм.
Тус холбооны гол зорилго бол ирээдүйтэй авьяастай мэргэжлийн боксчдыг түрүүлэх, авьяас ур чадвараа дэлхийд нээх боломжийг нээж өгөх явдал юм. Холбооны нэрийн доор бүсийн болон бүс хооронд, улсын гэх мэт олон нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг аж.