
Сонсогч олон фенүүдээсээ усны урсгал мэт тунгалаг, цээл хоолойтой уран бүтээлч хэмээн үнэлгээ авдаг дуучин Г.Эрдэнэтунгалаг энэ сарын 29-нд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ. Энэ удаагийн тоглолтдоо ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа сурагтай гэнэ. Угийн махлаг бүсгүй маань “Сарангоо” фитнист 10,000 доллар төлж, балетийн бүжигчин шиг биетэй болохоор өдөр шөнөгүй хичээллэж байгаа гэнэ.Өөртөө нэлээд өөрчлөлтийг хийгээд байгаа дуучин бүсгүй дур булаам болох хүслээсээ мөнгө харамлахгүй цацаж байгаа бөгөөд эрчимтэй хичээллэсний үр дүнд их нарийнхан гуалиг биетэй болж байгаад маш их баяртай байгаагаа найз нөхөддөө сонирхуулан ярьжээ.