
Тэрбээр тоглолтондоо гадаадын джаз болон өөрийн орны кино жүжгийн дуунуудаас хөтөлбөртөө оруулсан нь улам ч сонирхолтой болгож байгаа юм. Тоглолтонд урилгаар МУСТА Б.Цэдвээ, Т.Амина, Л.Насанбуян, Н.Наранбаатар болон “Voice group” оролцож тэрхүү үдшийг джаз дуугаар цэнгүүлсэн, джаз дууны үдэш байх ажээ. Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Филармонийн концертын танхимд ганцхан удаа болох юм. Харин тоглолтын тасалбарын хувьд 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Тоглолтонд дуулагдах дуунууд:
• Аав ээж хоёр минь
• Нэг биений хоёр зүрх
• Надад өгөөгүй хайр
• Чиний эзгүйд
• Хайраа би
• Love me tender
• Unchained melody
• Besame mucho
• For sentimental reasons
• My way
• What a wonderful world