
Тус театр нээлтээ Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэд” жүжгээр хийж энэ сарын 27-ноос ирэх арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл тавих юм.
Тэгвэл энэ жүжгийг Монголын нэр нөлөө бүхий нэгэн залуу эрхэм найз бүсгүйтэйгээ үзнэ хэмээн нэг өдрийн буюу 100 ширхэг тасалбарыг зургаан сая төгрөгөөр худалдан авсан байна.
Тэрээр үүнийгээ “Энэхүү онцгой үзвэрийн зарыг хараад бүсгүйтэйгээ хоёулхнаа үзье гэж бодсон. Бид хоёрт зориулж энэхүү жүжгийг тавьсан гэж бодох нь өөрөө сайхан байна. Хайртай бүсгүйдээ ямар их хайртайгаа харуулахыг хүсч байна” хэмээн тайлбарлажээ.
Үүгээр ч зогсохгүй Элит театрынхан өөрсдөө энэхүү хосод зориулсан нэмэлт зүйлүүд бодож олох хэрэгтэй болсон байна. Үзэгчдээ тансаг оргилуун дарсаар дайлдаг энэхүү театрт нэвтрэх тасалбар 60 мянган төгрөг байдаг аж.