
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Польшийн кино өдөрлөг өнөөдөр СУИС-ийн Радио телевизийн сургуульд нээлтээ хийнэ. Өдөрлөгийн нээлтэд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга,
хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол
улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки,
БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн
бичгийн дарга ноён Роберт Купецки, болон тус улсын БХЯ-ны гадаад хамтын
ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб зэрэг албаны төлөөлөгч
оролцох юм байна.
Энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн зургаан бүтээлийг үзүүлэх юм. Тухайлбал “Түнэр харанхуйд” , “Тээрэм ба загалмай”, “Дуудлагын охид”, “Сарнай”, “Сохор номин”, “Зууны луйвар-80 саяын хэрэг” гэх зэрэг түүхэн болон болсон явдлаас сэдэвлэсэн шилдэг бүтээлүүд багтжээ.
Анар