
Дуулсан дуу бүр нь хит болдог дуучин A Cool өөрийн хоёр дахь бие даасан "Зүрхэнд" тоглолтоо маргааш, нөгөөдөр хоёр өдрийн турш тоглох гэж байна. Тоглолтондоо зориулж гаднаас мэргэжлийн дууны инженер авчирсан бөгөөд жинхэнэ барууны амьд тоглолтыг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Продюссер Л.Тайванбатаар ахлуулсан тоглолтын багийн бэлтггэл ажил бүрэн хангагдсан байгаа гэнэ. Түүний тоглолт "Аса" циркт болно.
Сэтгэгдэл (1)