
Үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягддаг. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгадаг юм. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл дуурийн цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ. Нөгөөдөр “Чио Чио Сан” дуурийг Н.Туулайхүү удирдан гол дүрд Б.Эрдэнэтуяа гоцолж, Сузукид Р.Доржхорлоо, Пинкертон Г.Шижирболд, Шарплест гавьяат жүжигчин М.Болд нар дуулах аж.
Н.Энхэлээ