
Дуулсан дуу бүр нь хит болдог дуучин "A Cool" өөрийн хоёр дахь бие даасан "Зүрхэнд" тоглолтоо өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш тоглох гэж байна. Тоглолтондоо зориулж гаднаас мэргэжлийн дууны инженер авчирсан бөгөөд жинхэнэ барууны амьд тоглолтыг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Продюссер Л.Тайванбатаар ахлуулсан тоглолтын багийн бэлтггэл ажил бүрэн хангагдсан байгаа гэнэ. Түүний тоглолт өнөөдөр "Аса" циркт 19.00 цагт болно.