
“Хотын гудамж” дуугаар нь та бүхний сайн мэдэх Madness хамтлагийн 15 жилийн ойн тоглолт маргааш 19:00 цагаас “Ub palace”-ийн их танхимд болох гэж байна. Тоглолтонд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон “Булсара”, “Нисванис”, “A sound”, “The lemons”, “Fire”, реппер Gee нар хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээс хүргэх юм.
“Madness-15” нэртэй тус тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд “Ub palace”-ийн касс болон “Hifi records”-ийн салбаруудаар худалдаалж, 1950 үнэгүй хүргэж өгөх аж.