
УИХ-ын гишүүд өнөөдөр 2014 оны төсвийг хугацаанд нь багтаан баталсан. Хэрэв 11-р сарын 15-ны дотор багтааж ирэх оныхоо төсвийг батлахгүй бол тухайн парламент тарах хуультай байдаг. Тиймээс ийнхүү төсвөө хугацаанд баталсан сайд, гишүүд ихэд баяртай байгаа аж. УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр энэ баяраа тэмдэглэж "хуушуурдсан". Тэгвэл яг одоо Төрийн ордонд сайд, гишүүд төсвөө батлах баяраа тэмдэглэхээр бие биедээ зар тарааж эхэлжээ.