
Тэд дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа буюу “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоуг ирэх сарын 7-ноос эхлэн АСА циркийн тайзнаа тавих юм.
Долоо хоногийн үргэлжлэх мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлынхаа байршилаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг бөгөөд VIP суудлын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн “11-99” дугаарт залгаж тасалбараа үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.
24tsag.mn