
Тэрээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд тухайн үеийн Дархан чин вангийн хошууны хохь тайж Дашдоржийн гэрт мэндэлсэн юм. Одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар юм. Д.Нацагдорж бол шинэ үеийн утга зохиол төдийгүй урлаг, соёлын салбарт олон зүйлийн анхдагч болж, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолоороо дэлхийд танигдсан агуу хүн гэдгийг бид мэднэ.
1930-аад оны үеэс их зохиолчийн уран бүтээлийн судалгаа хийгдсэнээр өнөөдөр манай уран зохиолын түүхэн хөгжлийн явцад "Нацагдорж судлал" гэсэн судалгаа шинжилгээний томоохон салбар буй болон хөгжиж цар хүрээгээ тэлж, түүний амьдрал уран бүтээлийг иж бүрэн судлахажил зөвхөн манайд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татан улс орон бүрт явагдаж байна.
Сэтгэгдэл (1)