
Хэлэлцүүлгээр орчин үеийн дууны урлагт яруу найраг, хөгжим аялгуу зэргийн үүрэг, хөгжмийн найруулга, техникийн хөгжил энэхүү урлагт хэрхэн нөлөөлж буй, цаашдын хөгжил зэргээ ярилцах юм. Түүнчлэн орчин үеийн хөгжмийн урлагт техник технологийн дэвшил хэрхэн нөлөөлж байгаа талаар “Анир” студийн захирал Б.Алтанхуяг, Орчин үеийн зохиолын дууны яруу найргийн уламжлал шинэчлэлийн талаар Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Орчин үеийн Миди зохиомжийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од илтгэл тавих аж.
Хэлэлцүүлэг 11.00 цагаас СУИС-ын байранд эхэлнэ.
Сонирхуулахад “Анир” студи 10 жилийнхээ ойн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд саяхан 3-аас 5 настай хүүхдийн дууны шүлгийн уралдааныг орон даяар зарласанд 500 гаруй бүтээл иржээ. Уралдааны шагналыг энэ сарын 24-нд UB palace-ийн концертын их танхимд болох Хүндэтгэлийн гала тоглолт нь дээрээ гардуулах юм байна.