
Японы кино өдрүүд энэ сарын 22-ныг хүртэл "Өргөө 2" кино театрт үргэлжлэх юм. Долоо дахь жилдээ болж буй энэ удаагийн өдөрлөгийг Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулж байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаа 16:50 цагт "Бурханы өвчтөний тэмдэглэл" киногоор эхэлнэ. Харин дараагийн дөрвөн өдөрт Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн "Олон өнгө", "Ширээний теннис халуун рашаан", "Ханамизуки та хоёрын хайр зуун жил цэцэглээсэй", "Салхи хүчтэй салхилж байна" зэрэг киног үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх нээ.
Дашрамд дуулгахад Black box театрт болж буй Европын холбооны кино өдрүүд өнөөдөр 18:00 цагт "Сүүлийн Аялгуу" (Унгар), 20:30 цагт "Хөтөч" (Грек) зэрэг кинонуудаар үргэлжилнэ.
Дашрамд дуулгахад Black box театрт болж буй Европын холбооны кино өдрүүд өнөөдөр 18:00 цагт "Сүүлийн Аялгуу" (Унгар), 20:30 цагт "Хөтөч" (Грек) зэрэг кинонуудаар үргэлжилнэ.