
Дөрвөн өдөр үргэлжлэх “Салхиар дуулагч” Монгол туургатны хөөмийн анхдугаар наадмыг Монголын хөөмийн холбооноос зохион байгуулах бөгөөд наадамд Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО гээд арав гаруй орноос тус бүр хоёр гоцлол хөөмийч, нэг хамтлаг оролцох юм байна. Наадмын үеэр шилдэг хөөмийчдийг шалгаруулах бөгөөд “Гран при” шагналын эзэн 5000 ам.доллар гардах аж. Харин гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнах аж.