
Энэ өдөр хурд хамтлагийн тоглолтын бэлтгэл ид хийгдэж буй халуухан өдрүүдийг нэг байлаа. Харин бусад өдрүүдээс ялгаатай нь гэвэл Хурд хамтлагийн бэлтгэл дээр Олимпийн аварга Түвшинбаяр зочлон иржээ. Түвшинбаяр хурдынханд амжилт хүсэж бэлтгэлийг нь сонирхон бас хууч дэлгэх зуураа оюутан ахуй цагтаа хурдын нэг тоглолтыг үзэж чадаагүй харамсаж явсан тухайгаа ярьж сууна. Түвшинбаярыг аварга дээд сургуульд байхад Хурд хамтлаг "Мянган жилд ганц " тоглолтоо хийх гэж байж. Түүний бага залуугийн нэг сонсох дуртай хамтлаг байсан бөгөөд тухайн үед тэр тоглолтын тайз засахад тусалж бас тоглолт үзэх боломж олдсон их баярласан гэдэг. Харамсалтай нь тайз засахад тусалсан боловч хувийн шалтгаанаас тоглолтоо үзэж чадаагүй нилээд гонсгор хоцорсон гэдэг. Энэ сарын 29, 30 нд болох хурд хамтлагийн 20 жилийн ойн тоглолтонд Олимпийн аварга Түвшинбаяр ирж үзэх нь дамжиггүй биз ээ.