
Өмнө нь цацаж байгаагүй 14 дуу багтсан "Нүүдэл" цомгийн баяр энэ сарын 30-нд 15:00 цагаас “HiFi mega store”-т болох юм.
“Нүүдэл” нэрний утгийг реппер Gee "Шатраар ярьвал цомог маань “Click click boom”-ын дараагийн "Нүүдэл" гэсэн утгийг агуулна. Харин Монгол ахуй талаас нь тайлбарлавал монголчууд нүүдэлчин ард түмэн, байнга үүнтэй адил “Click click boom” үргэлж хөдөлгөөнд байна гэсэн санааг харуулж байгаа” гэжээ.
Сонирхуулахад “Click click Boom” бүлгийнхэн 2006 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч гишүүн халаагүй бас нэмээгүй байдаг.