
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 23, 30-нд хөгжмийн зохиолч Ж. Пуччинигийн “Тоска” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт Тоска дуурь манай улсад анх 1982 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сонгодог урлагтай хайртай үзэгчдийн шимтэн үзэх дуурийн нэг байсаар байгаа бөгөөд найруулагчаар нь УГЗ Л.Эрдэнэбулган удирдаач УГЗ Ж.Бүрэнбэх нар ажиллаж байгаа аж.
Харин дүрүүдэд: Флория Тоскагын дүрд С.Мөнгөнцэцэг МУГЖ
Марио Каварадосси-Д.Эрдэнэ-Очир
Гүн Скарпъя-Э.Амартүвшин МУГЖ
Чезаре Анжелотти-О.Хүрэлбаатар СТА
Тахилч-Б.Алтанхуяг
Сполетто -М.Даваадорж
Шаррон -Э.Бумхүү СТА
Хамба лам -О.Батбаатар
Шоронгийн харуул -Ч.Чинзориг СТА