
Тэрбээр шинэхэн номынхоо тухайд “Цаг агаарын болон цаг хугацааны нөлөөнд өөрчлөгдөх энэ үеийн амьдралын талаар үзүүлэх фото зургийн альбом маань хойч үед үлдээж, Монгол хүний нүдээр дэлхийг харуулсан ном гадаадын уншигчдын хүртээл болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн бичжээ.
"Дэлхийн нэг өдөр" ном нь түүний аяллын туршид цуглуулсан бүх зургуудаас шилж, сэдэв сэдвээр нь ангилсан олон зуун сонирхолтой зурагтай, гайхамшигтай альбом болж байгаа гэнэ.
Түүний номын хуримд хүрэлцэн ирсэн хэн бүхэн зохиогчоор нь шинэ номыг тайлбарлуулж, хамгийн сонирхолтой адал явдлуудыг нь сонсох юм. Уулзалтын тасалбар 20 мянган төгрөг байх бөгөөд тасалбар бүрийг нэг ном дагалдах аж.
Сэтгэгдэл (1)