
Харин тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордонд хүлээн авах юм байна. Наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцоно.
Тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод авчирч өгөх, эсвэл sg@namzh.mn хаягаар хүлээн авна.
Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 20 яруу найрагчаас дараагийн шатанд 10 яруу найрагч, 10-аас сүүлийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5 байр эзлүүлэх аж.