
Уралдааны дүнг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөл уралдааны удирдамж, болзлын дагуу 3 үе шатаар шалгаруулж дүнг гаргаад байна. Үүнд:
Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр:
Тэргүүн байр-Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”,
Дэд байр-Б.Анармаагийн зохиол “Нарны бэлэг”,
Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр
Тэргүүн байр- Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”,
Дэд байр- С.Ангарагийн “Итгэл” зохиол тус тус шалгарлаа.
Уралдааны болзлын дагуу шагналт байранд шалгарсан бүтээл тус бүрт 3-5 сая төгрөгний шагнал олгогдоно.
Уралдаанд оролцох бүтээлийн сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан нэг цагаас нэг цаг 20 минут үргэлжлэх хугацаатай байх бол олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэхгэсэн шаардлагыг тавиад байсан юм.