
Зургаа дахь удаагаа болж байгаа энэхүү тэмцээн гурван төрлөөр болно. Манай тамирчдын багийн ахлагчаар МЧАХ-ны холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Шүүгчээр тус холбооны нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар болон Б.Батбаяр, З.Дүвчин нарын дасгалжуулагч явах юм байна.
Энэ удаагийн тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд таван мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд хоёр мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.