
Тиймээс спорт холбоод 2013 оны шилдэгт нэр дэвшигчдийн саналаа албан ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд ирүүлэх бөгөөд оны шилдэгт нэр дэвшүүлэх албан хүсэлтээ, нэр дэвшигчийн 2013 оны амжилтын мэдээлэлтэй хамт арваннэгдүгээр сарын 15-24-ний хооронд “Олимпик Хауз” дахь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны шуудангийн хайрцагт, “Ажлын хэсэгт” хэмээн хаяглан ирүүлэх буюу mongolia_sportspress@yahoo.com мэйл хаягаар илгээж болох аж.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид санал өгч, спорт холбоодын нэр дэвшүүлсэн тамирчин, дасгалжуулагчдаас шилдгийн шилдгийг тодруулж, спортын тавцанд тив, дэлхийд нэрээ дуурсгасан сор тамирчдыг нэрлэх юм.
Сонирхуулж хэлэхэд спортын хорхойтнууд энэ жилийн “Бөртэ Чоно”-ыг жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Г.Уранцэцэг юм уу Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ хоёрын аль нэг нь авна гэсэн таамгийг дэвшүүлээд байна.