
Самбо бөхийн 37 дахь удаагийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлнэ. Гурван хоног үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д оролцох манай баг тамирчид 80 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнээс эмэгтэй тамирчид 48-аас +80 кг-ийн жинд өрсөлдөх бол эрэгтэй тамирчид 50-аас +100 кг-ийн жинд хүчээ үзнэ.
Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ Ц.Цэрэнханд, ОУХМ Т.Баттөгс, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ н.Ууганбаатар тэргүүтэй самбо бөхийн шилдэг тамирчид оролцож байгаа учир медалийн буухиа тасрахгүй биз ээ.