Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход “Бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан” гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч дарга асан Ш.Болд-Эрдэнийн гомдлоор шалгаж эхлээд байсан юм. Мөн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ч ярьж байгаа. Харин өмгөөлөгч Л.Баттогтох нь мөрдөн байцаалтыг үл хүндэтгэн, дуудсан цагт нь ирэхгүй байгаа тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдсан. Гэвч уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэлээ. Л.Баттогтох өмгөөлөгчийг эрэн сурвалжлаагүй гэх албан бичгийг өөрт нь хүргүүлсэн байна.


Д.Ундрах /24tsag.mn/