
Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУЗХэлтэс дээр зам тээврийн осол хэрэг, мэдээ мэдээллийн 289 дуудлага хүлээн авснаас ХАБЭЖЭГХ-10 гарч 1 хүн нас барсан 12 хүн гэмтсэн зам тээврийн осол 12 бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан саатуулсан бөгөөд хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртсөн таван тохиолдол байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд байсан аж.
Д.Ундрах/24tsag.mn/