
Өчигдөр СХД-ийн нутаг Товчооны зам "Велл март" дэлгүүрийн урд амины "Т.Ист" маркийн авто машин онхолдож жолооч нь нас барж зорчигч гэмтсэн ноцтой осол гарчээ. Мөн хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртөхгүй өдөр гэж байхгүй байна. Тэр дундаа 0-12 насны хүүхэд зам тээврийн осол хэрэгт илүү ихээр өртөж байгааг анхаарууллаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэдэггүй, хүүхийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар хэлж зөвлөдөггүй, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа зөв тохируулж явдаггүй зэрэг нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/