
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 23 настай эрэгтэй Э-г “Акsent” автомашинтайгаа зогсож байхад нь Баянхонгор аймагт суух 26 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн,түрүүвчтэй бичиг баримт, 150,000 төгрөг “SAMSUNG-100”гар утсыг нь хутга тулган дээрэмдэж байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Энэ мэт бусадтай бүлэглэн дээрэм тонуул хийх, булаах зэрэг гэмт үйлдэл буурахгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/