
БГД-ийн 18-р хорооны “Хаан банк”-ны үүдэнд иргэн 18 настай эрэгтэй Ө-г гэртээ харихаар явж байхад нь Завхан аймгийн харъяат иргэн 27 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж уруулыг нь сэтлэн танхайрч байсныг таслан зогсоожээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Олон нийтийн газар архидан согтуурч хэрэг төвөг тарьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах тохиолдол гарсаар байна. Тиймээс иргэд дор бүрнээ сэрэмжтэй байж цагдаагийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)