Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн эрэгтэй 29 настай Н нь гэртээ найз охин 28 настай эмэгтэй Э-тэй хувийн асуудлаас болж маргалдсаны улмаас өөрийнхөө баруун хөлийг хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Ахуйн маргаанаас болж гэмт хэрэг зөрчил ихээр гарах болсон. Гэр бүлийн хүмүүс хоорондоо муудалцаж улмаар хэн нэгийгээ хохироох тохиолдол буурахгүй байна. Тиймээс иргэд гэр бүлийн маргаан болж буй байдлыг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг байдлаа больж цагдаагийн байгууллагад дор бүр нь мэдэгдэж байхыг анхааруулж байна. Ингэснээр та тухайн хүмүүст тохиолдох элдэв хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чадаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)