Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн. Мөн 2012 оны 11 дүгээр сард “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаал гарсан. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт багагүй ахиц гарсныг сайд онцлоод энэ тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс эмнэлгийн удирдлагуудад эрүүл мэндийн салбарт шинэчлэлт, өөрчлөлт гаргахаар ямар ажлуудыг хийж байгаа талаарх тайлангаа ирүүлэхийг үүрэг болгов.
Ирэх оны эхнээс телемедициний сүлжээг ашиглан Эрүүл мэндийн сайд долоо хоног бүр аймаг бүрээс мэдээлэл авч, ажиллах Эх, хүүхдийн эрүүл мэндийн шуурхай удирдлагын хороог байгуулахаар болсныг ч хэлсэн.
Эрүүл мэндийн яамны “1111” төвд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2800 орчим санал хүсэлт, гомдол шүүмжлэл иржээ. Үүнээс 65 хувь нь санал хүсэлт, 13 хувь нь шүүмжлэл, 19 хувь нь гомдол, 3 хувь нь талархал ирүүлжээ. Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэлийн тоо сүүлийн 6 сарын турш харьцангуй буурах хандлагатай байгаа нь судалгаагаар гарсан байна. Гэхдээ цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, эмнэлгийн ажилчдын ур чадвар, харилцаа хандлагыг улам сайжруулахад анхаарал тавин ажиллахыг салбарын яамны удирдлагууд хэллээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өвчтөний оношийг улам нарийвчлах тал дээр анхаарч ажиллахыг сануулсан бол Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд эмнэлгийн дарга нарыг нөөц бололцоогоо зөв хуваарилан ажиллах хэрэгтэйг дуулгав.

Мөн эмнэлгийн удирдлагууд яамнаас эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, гадны өндөр хөгжилтэй улс орнуудад урт болон богино хугацааны сургалтуудад хамруулж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн ч ирэх онд эмнэлгийн байгууллагууд өөрсдөө ямар мэргэжлийн эмч нарыг сургалтад явуулах хүсэлтэй байгаа захиалгаа өгөх боломжтой гэдгийг сонордуулсан.
Эрүүл мэндийн лавлагаа төвүүдэд шаардлагагүй амбулаторийн үзлэгүүд ихээр хийгдэж байгааг зохицуулж, шат шатны эмнэлгүүдэд ачааллыг хувааж, тэнцвэржүүлэх зохион байгуулалт дутагдаж байгааг эмнэлгийн дарга нар хэллээ. Тухайлбал, ГССҮТ-д өдөрт дунджаар 100-150 хүн ирдэг бөгөөд эдгээрээс хэвтүүлэн эмчлэх зайлшгүй шаардлагатай 15-20 хүн байдаг байна. Гэтэл өвчтөн, үйлчлүүлэгчид дүүргийн эмнэлэгт гэмтлийн анхан шатны тусламж, үйлчилгээ авах боломжтойг мэдэлгүй шууд ГССҮТ-д ирдэг байна. Энэ нь нөгөө талаараа үйлчлүүлэгчдийн гэмтэл бэртлийн оношоо баталгаажуулах гэсэн хүсэлтэй мөн холбоотой байдаг ажээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн ЭМШУИС-тай хамтран сэтгэцийн эмч нарыг сургах эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж эхэлж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагуудыг эмч нараа сургахыг хэлсэн. Мөн дүүрэг бүрт сэтгэцийн эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, огт эм хэрэглэдэггүй өвчтөнүүдийг дүүргүүдэд шилжүүлэхээр болжээ.