Реппер Rokit Bay энэ сарын 15-нд “Rokit Bay Unplugged with UFO” нэртэй амьд тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр дахин тоглогдох гэж байна. Тоглолт "Blue Sky" цамхагт байрлах “Vegas” клубт оройн 22.00 цагт эхэлнэ. Сонирхуулахад өмнөх тоглолт нь насны хязгаартай байсан бол энэ удаад үзэгчдийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй болгосон байна. Такс 30"000 төгрөг аж.

