ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарын утас руу залгаж хуурамч дуудлага өгөн тоглож байгаа нь тус төвийн шуурхай байдлыг хангах, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд саад учруулж байна гэж үзжээ.Гал түймрийн, төрөхийн, гэмтэж бэртсэн, гэмт хэргийн хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зэргээр тоглож залгасан хугацаанд иргэд хүлээгдэж, цаг алдах тохиолдол олон бий. Иймд дээрх дугаар руу залган хуурамч дуудлага удаа дараа өгсөн тохиолдолд дугаарыг нь хаах хүртэлх арга хэмжээг авах болохыг анхааруулж байна.



















































