
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ сард “Түүхэн жүжгийн өдөр”-ийг зарлаж, өмнө нь тайзнаа тавьсан бүтээлүүдтэй үзэгчдийг уулзуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа дахин амилуулж байгаа юм. Харин өнөөдөр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл (4)