
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё өндөрлөлөө. Энэ башёд
Харамафүжи Д.Бямбадорж нэг унаа 14 даваатайгаар түрүүллээ. Тэрбээр өнөөдөр Хакухо М.Даваажаргалтай барилдаж даваа авсан байна. М.Даваажаргалын хувьд 13 даваа хоёр унаатайгаар тус башёг өндөрлүүлж байна. Энэ барилдаан нь хоёр аварга хамгийн сүүлийн барилдаанаараа
түрүүгээ тодруулж буйгаараа онцлог бөгөөд сүүлийн хоёр гурван жил ийм
тохиолдол гараагүй аж. Харумафүжи
мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд тав дахиа түрүүлээд байгаа нь энэ
юм.
Сэтгэгдэл (4)