
“Дижитал” хамтлагийн ахлагч асан Ш.Баавар өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа шатаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тухайн үед ШШГЕГ-аас Бааварыг өөрийгөө шатаахыг завдсан гэх тайлбарыг өгч байв. Харин эцэстээ уг галын асуудалд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн найман албан тушаалтанг хариуцлага алдсан хэмээн ажлаас нь халсан бол Бааварыг өөрийгөө шатаасан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тодруулбал, Ш.Баавар нь хорих ангид гал тавьсан нь нотлогдсон бөгөөд өөрөө ч хэргээ хүлээсэн гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хоригложээ. Гэвч хилээр гарахыг нь хориглоод байсан Баавар биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)