
Архангай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнэтэй холбоотой янз бүрийн хэл ам гардаг. Түүнийг төсвийн мөнгөөр тансагласан хийгээд албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн янз бүрээр л ярьдаг. Тэгвэл энэ бүхэн биелэлээ олж түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэж эрүүгийг хэрэг үүсгэжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт зарим шаардлагатай гэсэн гэрчүүдээс мэдүүлэг авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/