
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 10х10 метрийн хэмжээтэй 8 нэрийн барааны дэлгүүрийн галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 25 дугаар байрны 1 дүгээр орцны айлаас химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлагыг 01:53 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж айлд бодис хэмжигч багажаар шалгалт хийхэд химийн ямар нэгэн бодис илрээгүй, үнэртээгүй тул буцжээ.
ДУндрах /24tsag.mn/