
Монголын видео клип бүтээгчдийн хүч хөдөлмөр шингэсэн уран бүтээлийг үнэлж, дүгнэдэг “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг энэ жил “UBS music” хөгжмийн телевизээс энэ сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулах гэж байгаа билээ. Өнөөдөр тус наадмын талаарх хэвлэлийн бага хурал 15.00 цагт "UBS" телевизийн байранд болно.
Энэ оны байдлаар уран бүтээлчид 150 гаруй клип бүтээсэн бөгөөд тэдгээрээс хамтлаг, дуучид хийгээд видео бүтээгчид өөрсдийн саналын дагуу 15 номинацид бүтээлээ нэр дэвшүүлж дууссан байна.
Анар