
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд “Аксент” маркийн автомашинд хулгайч орж эд зүйл алдагдсан хэрэг өмнө нь гарч байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А-гийн “Аксент” маркийн автомашины хөгжим алдагдсан хэрэг гарсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Рашаан”-ы тавдугаар гудамжинд иргэн Б-гийн Аксент маркийн автомашинд хулгай орж эд зүйл алдагдсан хэргийг Э.Ширмэнбаатар гэгч үйлдсэн болохыг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна. Ийн удаа дараагийн үйлдэлтэй хэргийг нөхөн илрүүлэлтээр илрүүлэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/