
Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон билээ. Тэрээр зургаа дахь бие даасан "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо энэ сарын 30-нд 19.00 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглох гэж байна.
Тэрээр энэхүү тоглолтоороо
нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын зэрэгцээ уянгын бус транс хөгжим
оруулсан, шинэлэг тоглолтыг үзүүлэх гэнэ.
Сонирхуулахад "Улаанбаатарын үдэш" тоглолтынхоо дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (2)