зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МИАТ-ын 18 дахь учрал: Тос нь царцсан учраас нислэг саатсан

2013-11-26
0
ЖИРГЭХ
Энэ сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Бойнг-767” онгоц тосны банкны тагаа таглахаа мартсан гэх шалтгаанаар эргэж буусан талаарх мэдээлэл сүүлийн хоёр өдөр шуугиан тариад байна.
  buyant-uhaa-ERDENETUYA2 Энэ сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Бойнг-767” онгоц тосны банкны тагаа таглахаа мартсан гэх шалтгаанаар эргэж буусан талаарх мэдээлэл сүүлийн хоёр өдөр шуугиан тариад байна.

Үйл явдлыг тодруулбал, агаарт хөөрсөний дараа онгоцны баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан гэнэ. Тус нислэг ОМ-301 аялалын дугаартай байсныг эх сурвалж хэлж байна.  Хэрвээ энэ байдлаар онгоц агаарт жаахан удсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байдаг байна.

Харин энэ талаар МИАТ-ийн Хэвлэлийн албанаас дараах тайлбарыг хийлээ. “Аль 19-ны өдөр болсон явдлыг одоо асуух юм. Би тайлбар хийх мэдээллээ бэлдээд сууж байлаа. Тэгсэн хэн ч тодруулж асуухгүй юм. Өнөөдөр л асууж байна уу” гэж эхлүүлсэн МИАТ-ийн ажилтны яриа ингэж үргэлжлэв.

-    Энэ сарын 19-ны өдөр болсон үйл явдлын талаар тайлбар хийнэ үү?


-    Тагаа мартаж ниссэн зүйл байхгүй. МИАТ компанийн 11 дүгээр сарын 19-ний өдрийн  Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн ОМ301 дугаар аялал хуваарьт цагаараа буюу 08.20 цагт хөөрсөн. Агаарын хөлөг хөөрөөд удаагүй байхад онгоцны хөдөлгүүрийн тосны даралтыг харуулдаг компьютерийн заалт хэвийн хэмжээнээс бага заалт заасан тул хөлгийн дарга журмын дагуу шийдвэр гаргаж, нислэгийн хэвийн аюулгүй ажиллагааг хангахын тулд Улаанбаатарт буцаж буун шалгуулах шийдвэр гаргасан. Тос нь царцсан гэсэн.

-    Танай компанийн сүүлд шинээр авсан онгоц мөн биз дээ?


-    Манай сүүлд авсан шинэ онгоц шүү дээ. Сөүл рүү нисэхийн өмнөх өдөр нь их хүйтэн хоносон. Манай онгоц Монголд хамгийн анхны хүйтэн шөнөө өнгөрөөсөн гэсэн үг. Тэгээд тос нь царцсан байсан байна лээ. Агаарын хөлгийн бүх үзүүлэлт одоо хэвийн байна. МИАТ ХК-ийн бүх нислэг хуваарийн дагуу хэвийн явагдаж байгаа.

-    Зорчигчдыг хэр удаан хүлээлгэсэн бэ?

-    8.53 цагт онгоц буцаж буусан. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд  тосны даралтыг шалгаж, агаарын хөлгийн хэвийн байдлыг хангасны дараа уг онгоц 10.00 цагт Сөүл хот руу ниссэн. МИАТ ХК-ийн шинээр худалдан авсан JU1021 бүртгэлийн дугаартай Боинг 767-300 агаарын хөлгийн бүх ажиллагаа бүрэн компьютержсэн байдаг. Тиймээс тосны даралт заадаг компьютерийн ажиллагаан нь тэгэж заасан гэсэн үг.

МИАТ-ийн албан ёсны тайлбар энэ. Гэхдээ угаас хүйтэн, сэрүүн нөхцөлд амьдардаг онцлогтой оронд ажиллаж байж тосоо царцсан үгүйг шалгахгүй хөөрдөг нь юу билээ дээ. Ер нь нислэгийн саатлын талаарх зарим улсуудын судалгааг харахад Улаанбаатараас саатаж гарсан нислэгийн хэмжээ хамгийн их байдаг байна.  Гол нь гадаадад МИАТ компанийн нислэгийн бэлтгэл ажил болон газрын үйлчилгээг нэр хүндтэй гадаадын агаарын тээврийн томоохон компаниуд зохицуулж байдаг. Тиймээс тэдгээр компаниудаас хамаарсан үйлчилгээний саатал бараг гардаггүй аж. Харин Улаанбаатараас эхлэлтэй нислэгийн саатлыг гаргахгүй байхад МИАТ ХК онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.  Ер нь бол энэ компанийн үйл ажиллагаа эрүүлжиж, олон улсын түвшинд очих ёстой.

Цаг агаарын байдал, техникийн саатал, бусад олон шалтгаанаар авиа компанийн онгоц саатах нь олонтаа тохиолддог.  Гадны компаниуд онгоц саатсан, хойшилсон тохиолдолд зорчигчдоо зочид буудалд байрлуулж ая тухтай байлгаж хооллож, ундалдаг төдийгүй нөхөн төлбөр ч өгдөг. Харин манайхан хүлээлгийн танхимын сандал дээр унтуулдаг талаар МИАТ-аар үйлчлүүлсэн нэгэн залуу манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ. Онгоцоор үйлчлүүлж буй хүмүүс төлөвлөсөн ажил, амин чухал уулзалт,  цааш өөр улс руу нисэхээр унаанд захиалга өгсөн  гээд олон шалтгаантай явж байдаг. Энэ бүх ажлыг нь алдагдуулсан буруугаа хүлээж сурах нь авиа компаниудын үүрэг.

Манайхан бол хүмүүсийг олноор хүлээлгэх үедээ ирж зорчигчдоос уучлалт гуйж байтугай, тайлбар ч хийдэггүй гэж хүмүүс ярьдаг. Энэ мэт МИАТ-ийн үйл ажиллагаанд зөрчил, доголдолтой зүйл их байгаа. Шинэ удирдлагууд нь энэ бүх зөрчил дутагдлаа арилгана гэж ярьж байгаа ч бас төрөөс зайлшгүй зохицуулалт хийх хэд хэдэн шаардлага ч бас байгаа юм.  Уг нь МИАТ бол манай ганц үндэсний хэмжээний авиа компани. Бид чичилж, муулахын оронд хамтарч байгаад энэ компанийнхаа үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэдгийг учир мэддэг хүмүүс ярьдаг.

МИАТ-ийг шинэчлэхэд 3.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа ч нисэх буудлыг шинэчлэхээр манай төрийн түшээд тэр бүр яарахгүй байгаа бололтой.  Гэвч “Чингис хаан” нисэх буудал бол яалт ч үгүй Монголын нүүр царай.

Өнгөрсөн 10 жилийн байдлаар 108.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээчихээд байгаа “МИАТ” компанийг хөл дээр нь босгох бас нэг арга нь магадгүй  100 хувь улсын мэдлийн энэ компанийн 49 хувийг  хувьд шилжүүлэх  шийдэл ч байж  болох  юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын санаачлан өргөн бариад олонхийн дэмжлэг авч чадаагүй “МИАТ”-ийн 49 хувийг маш нарийн тооцоо судалгаа, хяналт дүгнэлтийг үндэслэн Үндэсний томоохон компани, хувь нийлүүлэгчдэд хувьчлах нь асуудлыг шийдэх хамгийн оновчтой арга байхыг үгүйсгэж болохгүй. МИАТ-ийн алдагдалтай ажиллаж байгаа шалтгааныг салбарын сайд эрхэм шатахууны үнийн дарамттай шууд холбон тайлбарлаж байгаа. МИАТ компани 1 тн шатахууныг 1700 ам.доллараар авдаг. Гэтэл дэлхийн дундаж үнэ 1100 доллар байгаа юм.  Ийм өндөр үнэтэй шатахуун авч байгаа нь тус компанийг жилд 3 тэрбумын алдагдалтай ажиллахад хүргэдэг. Шатахууны хараат байдлаас гарах, бусад орноос шатахуун нийлүүлэх судалгаа хийгдэж байгаа гэсэн тайлбарыг хийж буй. Гэхдээ яриад л суугаад байж болохгүй юм.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (64.119.24.88)
    Тос тос
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Lo (96.18.68.214)
    Uguie oilgomjtoi ter tagaa taglaagui l bh. Ymr hun daarch bga bish ongots bol tos ni tsartsana gj bhgue ylanguya -20 hemd shde haha. -20d tos ni tsartsaad bval munch hetsuuyee
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • bi (103.23.51.3)
    тос ни царцан онгоцоор нислэг уйлдэж болохгуй биз дээ. монгол улс саяхнаас тэхниктэй харицаж эхэлсэн шуу.ингэж суржэгнэж байх санагдаж бна
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene ch tom sanuulga bolloo doo
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.55.248.29)
    neeree ondort yabj bhad chin holgiin gadaah temp huiten bn biz dee, gehdee yabj bgaa bolohoor tsartsahgui l geh bh lda gej kk
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.36)
    MIATAAR BITGII NISEEREI gej helj baina gej oilgoloo. bayarlala, miatiin maanag aa. kompaniaa ***** gej ene dee.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • LMAO (27.123.214.40)
    Urd umnuh nisleguudiih ni tos bas dandaa tsartsdag baij dee. Enenees huitervel odoo tos ni tsartsah bish hulduh yum bna daa. MIAT-aar niseltgui boljee. Muu nuuhaar sain ilchil gej yasan unen ug ve? Taglahaa martsanaas bolood tos tsartsaan geed unenee helchvel yadaj daraagiin udaa taglahaa bvv martaasai geed vilchluuleh bailaa. Turd maani neg iimerhvv l erguu duhnuud ajildag yum daa.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.113.141)
    humuusiig buur neg maanag gej boddiim bhda
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Тэнэг хүмүүсийг хуурч байгаа юм шиг л юм болжээ.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Танака (202.179.15.199)
    МИАТ-ын онгоцоор өвөл нисэлтгүй юм байна. Далай дээр явж байхад тос нь царцвал тэр чигээрээ дуусах юм байна.
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.238.106)
    kkk. ene uvulzinguu tsartsah um bnaldaa tednii ene teneg tailbaraar bol. Nisehiinhee umnu shalgadaggui umuu. Ajliin hariutslaga gej bnuu!!!
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.69.210)
    Гадаа хүйтэн байснаас тос нь царцсан юм бол нисэж явах үед хөлгийн гадаахь температур -40- -50 градус хүрдэг гэхээр айдас төрүүлж байна шүү...
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 34 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    22 цаг 17 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    22 цаг 17 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    22 цаг 17 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    22 цаг 17 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК