Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амиа алджээ

2013-11-26
0
ЖИРГЭХ
        Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд бүгд хүчирхийллээс ангид нийгмийг хүсч байна. Харамсалтай нь  бидний амьдарч буй нийгэм хүчирхийлэлгүй байж чадахгүй байгаа. Тэр дундаа охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байна. Хүчирхийлэл үйлдэгдчийн ихэнх нь хариуцлага хүлээдэггүй. Тэд хариуцлага хүлээдэггүй учраас охид, эмэгтэйчүүд энэ талаар ярихаас айж байна.
77802e33955d4cbcgreat(1)        Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд бүгд хүчирхийллээс ангид нийгмийг хүсч байдаг. Харамсалтай нь  бидний амьдарч буй нийгэм хүчирхийлэлгүй байж чадахгүй байгаа нь нууц биш. Тэр дундаа охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгааг хэн хүнгүй л мэднэ. Гэвч үүний эсрэг дорвитой ажил хийгдэхгүй өдийг хүрч байна.

 Гагцхүү хүчирхийлэл үйлдэгдчийн ихэнх нь хариуцлага хүлээдэггүй. Ямар нэг байдлаар гэмгүй хүн мэт үлдэж хоцордог. Харин энэ байдлаас болж охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буйгаа хэн нэгэнд хэлэхээс айж эмээдэг.  Учир нь ямарваа байдлаар өөр бусдад хэлж тусламж эрсэн нь мэдэгдвэл өнөөх хүчирхийлэгч улам л түүнийг зовооно шүү дээ.

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн 70 хүртэлх хувь амьдралдаа хүчирхийлэлд өртдөг гэсэн статистик мэдээг дэлгэх хэрэгтэй байх. Тэгвэл Монгол Улсад хоёр эмэгтэй хүн тутмын нэг нь амьдралдаа сэтгэл санаа нь эсвэл бие махбодийн ямар нэг хүчирхийлэлд өртдөг гэвэл та итгэх үү.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаад хандах нь ховор, мөн энэ асуудал Монголын нийгэмд далд, нуугдмал байдгаас үзэхэд “чимээгүй хохирогчид” буюу хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүдийн тоо үүнээс ч илүү байгаа нь тодорхой.

Гэр бүлийн хүчирхийлэлд баян, ядуу, боловсролтой боловсролгүй, хөгшин залуу хэн ч өртөж болно. Дэлхийн хаана ч гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна. Харин үүний цаана хүүхдүүдийн сайн сайхан байдал алдагдаж, тэдний эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж байдаг. Харин хохирогч буюу эмэгтэйн хувьд бие махбодийн гэмтэл авч, сэтгэл санааны хямралд ороод зогсохгүй ажлаа алдах, гэр оронгүй болох, найз нөхдөөсөө холдож хөндийрөх тохиолдол байсаар.

Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна.

Манай улсад гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхлээд цөөнгүй жил болж байгаа. Гэвч иргэд энэ хуулийн хамгаалалтыг авч чадахгүй, амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг албанынхан хэлж байна. Гэр бүлийн хүрээнд ойр дотныхоо хүний амь насыг хөнөөх, гэр бүлээр нь хүйс тэмтрэх, хүүхдийг зовоон тарчлаах зэрэг хүнд ноцтой гэмт хэргүүд онц хэрцгий аргаар үйлдэгдэх болсон.

Хэдхэн жишээ дурдахад л, Дархан-Уул аймагт л гэхэд хоёр ч ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, Хүргэн нь хадмынхныгаа хүйс тэмтэрсэн хэрэг. Эхнэр нь нөхөртэйгээ бага зэрэг маргалдаж өөрийн төрсөн гэртээ байж байтал нөхөр нь шөнийн 03.00 цагийн үед хадмындаа очиж гэрийг нь шатаасан байдаг. Тухайн үед гэрт байсан бүх хүмүүс нас барж, гэрийг нь шатаасан хүргэн нь түлэгдэж байсан. Нийгмийг түгшээсэн энэ хэрэг бас гэр бүлийн маргаанаас үүдэлтэй. Харамсалтай нь хэргийг үйлдэгч этгээдийг ийн ээж, эмээ өвөөг нь хөнөөгөөд өөрөө шоронд ороход үлдэж хоцрох хоёрын хоёр үр бий. Эцгийнхээ тэнэг алдаанаас хоёр хүүхэд, ээж, аав, эмээ, өвөөгүй, эгч ахгүй өнчирж хоцорсон.

Тэгвэл үүний дараахан найздаа хонзон санасан нэгэн гэрт нь орж хоёр хөөрхөн дүүг нь хөнөөж, улмаар найзаагаа ч  хөнөөсөн байдаг. Ингэж нэг бүлийг хүмүүсийг хомроголон устгасныхаа дараа өөрийнхөө амийг ч егүүтгэсэн.

Харин нийслэлд гарсан хэргүүдээс дурдахад, Нөхөр нь эхнэрээ таван жилийн өмнө хөнөөгөөд газарт булсан байсан. Энэ хэрэг дарагдаж явсаар таван жилийн дараа өнөөх цогцос булсан газрын хашаанд хулгай орсноор цогцос ил гарсан. Харамсалтай эхнэрийгээ булсан газартаа өнөөх этгээд ирж хулгай хийж байгаад баригдаж өмнөх хэргээ ч илчилж орхисон нь энэ. Хүний сайхан охин үр харгис нөхрийнхөө гарт амиа алдаад таван жил сураггүй болсон байхад энэ хууль хаана үйлчилж байна вэ гэдэг бас л сонин.

Харин үүний дараахан,  Говьсүмбэр аймагт эхнэрийгээ хөнөөгөөд гаражиндаа нуусан байсныг нь хүү нь олж цагдаад мэдэгдсэн. Тухайн үед эхнэр нь нас бараад хоёр хонож байсан байгаа юм. Эцэг нь байнга шахуу архи ууж хүүхэд, эхнэрээ дарамталдаг байсан ч тэд дэвчисээр байсан нь эцэстээ ийм байдалд хүргэсэн. Харин хэргийг үйлдэгч этгээд ялаа авч шоронгийн хаалга татсан өөрийгөө боомилж амиа алдсан. Энэ гэр бүлийн цаана бас л хүүхэд өнчирж хоцорсон.

Харамсалтай нь ийм аймшигтай хэрэг үйлдсэн хүчирхийлэгч хөнгөн ял шийтгэл хүлээх, эсвэл ямар ч хариуцлага хүлээхгүй ял завших байдал үргэлжилсээр байна.

Зарим тоо баримтыг дурдахад, Монгол улсын хэмжээнд 2008-2012 оны эхний 7 сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.  Гэвч энэ тоо гэр бүлийн хүчирхийллийн үнэн бодит дүр төрхийг харуулж чадахгүй. Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй холбоотой.  Нөгөө талаас бид нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байдаг.  "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" гэдэг үгээр өөрийгөө тайвшруулж хэн нэгэн хүн хүчирхийлэлд өртөж байхад чимээгүй бүү суу гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулж уншигчиддаа хэлэхийг хүсч байна.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Монгол улсын иргэн (202.70.46.212)
    Хэрэгтэй мэдээлэл байна. Дараа хүчирхийллийн эсрэг яаж тэмцэх ɵɵрийгɵɵ болон бусдыг хэрхэн хамгаалж аль байгууллагт яаж хандах тухай мэдээлэл оруулаарай
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • монгол улсын иргэн (103.9.88.210)
    та бид өөрсдөө хууль дүрмээ дагаж байж тэр хууль үйлчилнүү гэхээс биш цаасан бичсэн тэр хууль өөрөө үйлчлээд байдаг юм биш
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.90)
    энэ төр засагт хандаж хэлэхэд тэр хараал идсэн хуулийг батлаад хэрэгжүүлээчдээ цаана чинь олон хүн хүчирхийлэлд өдөр алгасахгүй шахам өртөж байна.2016 оны 9 сарын 1 нээс
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (49.0.186.13)
    Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг сайхан эмэгтэй, эх амиа алдлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон хүнийг би мэднэ. Цагдаа нарын дунд мөн Увс аймгаас гаралтай эрчүүдийн дунд эхнэрээ хүчирхийлдэг хүмүүс элбэг тохиолдож байгааг судлаачид нэг анхаарч тухайлан судалбал ямар вэ? Сэтгэцийн ямар нэгэн гажиг удамшаад яваад байгаа ч юм бил үү.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • хашгирмаар байна (202.179.10.74)
    энэ гэр бүлийн ауудал хаана ч байгаа гэдэгтэй маргах хүн үгүй гэхдээ зочин ны сэтгэгдэлээс харахад энэ хүн бол хүчирхийлэгч хүн хүчирхийлэгч хүмүүс өөрийгөө зөвтгөхийн тулд юуг буруу болгож худлаа болгож ярьж үйлдэл үзүүлсээр байдаг , худлаа юмыг 1000 ярихаао үнэн болдог гэдэг шүү дээ, Ядаж монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлээр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг мэргэшсэн ажилтнууд бэлтгэх хэрэгтэй юм шиг санагддаг. энэ бол тэвчиж болохгүй сэдэв,,,,,,,,,,,,,,,,,
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Би тантай санал нэг байна. Өчигдөр л гэхэд нэг эмэгтэй амиа алдаж, миний нэг танил нөхөртөө зодуулж, аягатай хоолоор шидүүлсний улмаас уруул, буйл нь язралтай юм ч идэж чадахгүй явна
      2015 оны 10 сарын 02
  • 1687 (203.194.114.222)
    unen aimaar yumaa. ihenh huduunii ail arhichintai ail iim l baidag baihdaa huurhii
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (182.160.44.15)
    сүүлийн хорин жилд монголчуудын эсрэг хийсэн олон цуврал арга хэмжээний нэг хэсэг бол гэр бүлийг задлах явдал юм... 90-д оноос эхлэн монголчуудыг эр эмээр нь задлаж, хооронд нь талцуулж, жэндэрийн бодлого нэрээр зохиомлоор хүйсээр нь ялгаварлан нэгийн муулах/ер нь бол эрчүүдийг муулах/, нэгийг нь хөөргөдөх/ер нь бол эмэгтэйчүүдийг хөөргөдөх/ замаар хэвлэл мэдээллээр нийгмийг хүчтэй бөмбөгдөж, тасралтгүй олон жилийн турш тархи угаах үйл ажиллагааны үр дүнд эр нь эр биш, эм нь эм биш болохуйцаар нийгэмийн гүнд өөрчлөлт явагдаж, эрчүүд төдийгүй, ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэхүйд хэт их өөрчлөлт гарж, эр эмийн уламжлалт харилцаанд сөргөөр нөлөөлсөн... үүний шууд үр дагавар нь гэр бүл салалт, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд гарсан өөрчлөлт, садарлах, завхайрах явдал эцэг эхчүүдийн дунд хавтгайрч, үүнээс улбаалан охидууд янхандах, хөвгүүд архидах, хар тамхинд орох, монголчуудын дунд харилцан бие биенээ хүндэтгэх, бие биендээ анхаарал тавих харилцаа устаж, амиа хичээсэн үзлийг хүч түрэн зохион байгуулалттайгаар дэлгэрүүлж байна... ийм л бодлогын шууд үр дүн болж, энэхүү хууль гарч байгаа бөгөөд мөн л гадны шууд оролцойтойгоор монголын нийгэм оршихуйн үндэс болсон гэр бүлийг задлах, аав, ээж, авгай нөхөр, ах эгч дүүсийг хооронд нь хагаралдуулж, гэр бүлийг задлахад чиглэсэн хууль болон гадны бодлого монголын нийгэмд орж ирж байна... өөрөөр хэлбэл, энэ хуулийг батлуулах нийгмийн хэрэгцээг жэндэр гэх мэтийн арга хэмжээ, төслүүдээр урьдчилан зохиомлоор зохион байгуулаад, дараа нь хуулийн батлан гаргуулж байна гэж ойлгож болно...
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
    • эсэргүүцэж байна
      та их бага ямар нэгэн хэмжээгээр хүчирхийлэлийг үйлддэг хүн та өөрийгөө дүгнээд үзээрэй
      2014 оны 06 сарын 14
  • Asuult baina nadad! (49.0.154.173)
    Edgeer too barimtiig haanaas ymar eh survaljaas avsan be?
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    muusain erchuud
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    aimshigt gemeer too barimt durdajee
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.101)
    Үнэхээр хэцүү амьдралтай зовж амьдарч буй эмэгтэйчүүд олон байдаг ч гаднаа инээгээд л дүр эсгэж явдаг нь худал зүйл биш
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Хамгийн чухал хөндөх ёстой сэдэв бол яахын аргагүй энэ
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
    • зочин
      гэр бүлийн хүчирхийлэгч нар хүчирхийлэл үйлдснийхээ дараа гэмгүй царайлж байгаад эргээд сарын дараа энэ үйл ажиллагаагаа эхлэх нь үнэхээр аймаар
      2013 оны 11 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 38 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 35 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 46 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК