
Энэхүү яруу найргын наадам нь Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой бөгөөд наадамд оролцох яруу найрагчид эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр өрсөлдөж байгаа юм.
Наадамд бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас шалгарсан 20 яруу найрагч шүлгээ уншин дараагийн шатанд 10 яруу найрагч, 10-аас сүүлийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5 байр эзлүүлэх аж.