
Монголын рок попын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг “Хурд” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болохоор товоо зарлаад буй. Тэгвэл энэ тоглолтын талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагаас УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д болно.
Энэ үеэр тэд тун удахгүй болох тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийн зэрэгцээ, дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа Америкт хэвлүүлсний эхний 10 ширхэг нь ирсэн дэлгэн үзүүлэх гэнэ.