
16 дах удаагаа зохиогдож буй энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Наадам Хайрын шүлэг, Хайрын тухай дууны үг шалгаруулах, Хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдана.
Түүнчлэн орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд бүтээлээ ирэх оны нэгдүгээр сарын 5-25-ны хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох юм. Оролцогчид анкетаа МЗХ-ныwww.MYF.mn сайтаас татаж авч болох бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх боломжтой.