
“Дижитал” хамтлагийн ахлагч асан Бааварт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тэрээр өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өөрийгөө шатаасан. Тухайн үед галыг гадны нөлөөтэй хэмээн мэдээлж байсан эцэстээ Баавар өөрийгөө шатаасан нь тогтоогдсон юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хоригложээ. Гэвч түүний биеийн байдал муу учраас өмгөөлөгч нь прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар хилийн дээс алхжээ. Тиймээс прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлж, ирэхээр нь хэргийг нь сэргээн шалгахаар болсон. Харин БНСУ-д очсон Баавар хагалгаанд орохоор болсоноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тиймээс тэрбээр өнөөдөр хагалгаанд орж байгаа. Түүний хагалгааны зардал, төлбөр хэд тусгагдаж байгаа нь тодорхойгүй байгаа ч Солонгосын эмч нар нэг удаагийн хагалгаагаар ямар ч сорвигүй эдгээж чадна гэсэн амлалтыг өгөөд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)