
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хөгшчүүлийн гарам гэдэг газар Хэрлэн голд 4 иргэнтэй 1 автомашин усанд суусан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн 7 албан хаагч 1 автомашинтайгаар очиход “Ниссан трена” загварын суудлын автомашин голд суусан байсныг татаж гарган, сууж явсан 4 иргэнийг аюулгүй газарт байрлуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/